Цагаанчулуутын овооны орчмыг тохижуулахыг дэмжсэнээс бетон цутгах шаардлага тавиагүй гэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 10:43:04

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар Цагаанчулуутын овоог бетон цутгуулан Хотгойд түмний их шүтээнийг дормжилж байна гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр цацагдаж байгаа билээ.

Энэ талаар баттай эх сурвалжаас тодруулахад “2014 онд  аймгийн ИТХ-ын тогтоолоор Цагаанчулуутын овоог аймгийн тахилгатай болгожээ. Сүүлийн үед Цагаанчулуутын овоог зорих иргэдийн тоо нэмэгдэж буй учраас аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгалиа хамгаалах зорилгоор овооны ойролцоо автомашины зогсоол, хогийн сав, төрийн 7 эрдэнэ, тахилын ширээг байгуулан орчныг тохижуулахаар аймгийн Засаг дарга 22,3 сая төгрөгийг тусгаж өгчээ. Нутгийн иргэний гаргасан зургийн дагуу орчныг тохижуулахаар Их цэц брэнд компани  ажлаа эхэлсэн бөгөөд өнгөрсөн 9 сард овоог тойруулан цемент цутгаж байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар ажлын хэсэг байгуулан бетоныг буулгах шаардлага тавьж гүйцэтгэгч компаний ажлыг нь зогсоожээ”. Ийнхүү тохижилтын ажлыг хийх зурагтай сайн танилцаагүйн улмаас энэ асуудал үүссэн бөгөөд зургийг дахин шинэчлэн, цутгасан бетоныг буулган овоог хуучин байдалд нь оруулах бөгөөд зөвхөн орчныг нь тохижуулах ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ