Зээлээ төлөөгүйн 14 иргэний хэргийг сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 09:55:51

Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 13-р хуралдаанаар сум хөгжүүлэх сангийн тайланг хэлэлцсэн бөгөөд зээлийн иргэн төлөлт хангалтгүй нэг иргэн зээлээ төлөөгүйн улмаас үл хөдлөх хөрөнгө нь улсын орлого болсон 14 иргэнийг сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа гэдгийг Засаг даргын орлогч Б.Батбаяр мэдээллээ.

Сум хөгжүүлэх сангийн зээл Мөрөн суманд 2011 оноос олгогдож эхэлсэн бөгөөд 5 жилийн хугацаанд 904 сая төгрөг хуваарилагдаж ирсэн ба  эргэн төлөлтөөс олгосон дүнтэйгээ 1,8 тэрбум төгрөгийг 155 иргэн аж ахуйн нэгжид зээл хэлбэрээр олгожээ. Хуралдаанаар 2016 онд нэг иргэнд олгох зээлийн дээд хэмжээг 50 сая төгрөг байх, 3 жилийн хугацаатай,  3 хувийн хүүтэй байхаар зээлийн журмыг шинэчлэн баталжээ.


Б.Гантуяа

Холбоотой мэдээ