Сирид халдлагын улмаас 60 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-12 11:19:49

ДАМАСК. /BBC/. Сирийн зүүн хойд нутгийн курдууд оршин суудаг хотод гурван машин дэлбэрсний улмаас 60 хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархадсан байна.

Уг халдлагыг үйлдсэн болохоо “Лалын улс” бүлэглэл мэдэгджээ.

Шатахуун тээвэрлэгч хоёр машин, тэсрэх бодистой нэг машин Тэл Тамр хотын гурван өөр газарт дэлбэрсэн бөгөөд дэлбэрэлтүүд эрүүл мэндийн төв болон орон сууцнуудын ойролцоо болсон байна.

Курдын дайчдын байрыг дэлбэлэх зорилгоор “Лалын улс”-ын гурван босогч амиа золиослох халдлага үйлдсэн гэж тус бүлэглэл мэдэгджээ.

АНУ тэргүүтэй эвслийн агаарын ажиллагааны дэмжлэгтэйгээр “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж байгаа Курдын хүчин Тал Тамр хотыг хянадаг байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ