Ноосны урамшуулал энэ онд багтаж орох бололтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 17:01:37

Булган аймгийн малчдын ноосны урамшууллын дүнг нэгтгэж, урьдчилсан мэдээ гарлаа. Одоогийн байдлаар Гурванбулаг сум хамгийн их буюу 349 малчин өрхийн 164094,60 кг хонины ноос тушаасан байна.

Харин дараагаар нь хамгийн их хоньтой Сайхан Могод зэрэг сумд орж байна. Нийтдээ аймгийн хэмжээнд 1189944.50 кг хонины ноосыг  тушаасан бол 713 кг тэмээний ноос тушаасан байна. Харин урамшууллын мөнгө энэ онд багтаад орчих байх, алдаа мадаг гарч ирвэл оны дараа л орно байх даа гэсэн мэдээллийг холбогдох мэргэжилтэн өглөө.
 

П.Батням

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд