ГССҮТ-д 1433 хүн ханджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-12-10 17:14:25

ГССҮТ-д өнгөрсөн долоо хоногт 1433 хүн хандлаа хэмээн тус төвөөс мэдээллээ.

Тэдний 60 хувийг эрэгтэйчүүд, 18 хувийг 0-15 насныхан эзэлж байгаа юм. Эдгээр хүний 9.6 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол 14.6 хувь нь согтуугаар бэртэж, гэмтжээ. Энэ үзүүлэлт нь өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 20 хувиар нэмэгдсэн байна. Шалтгааны  хувьд хүчирхийллийн улмаас 20.4 хувь, уналтаас 27 хувь, зам тээврийн ослоор 12 хувь, мөсөн дээр халтирч  14.3 хувь, амьгүй механик хүчин зүйлд өртөх байдлаар 10.5 хувь нь бэртжээ. 

Ж.Болор

Холбоотой мэдээ