ШӨХТГ-аас "Шилэн СӨХ" фэйсбүүк нээж өгчээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-10 14:45:27

ШӨХТГ-т сүүлийн үед СӨХ-ийн талаар иргэд болон оршин суугчдын гомдол, санал, хүсэлт байнга ирдэг болсонтой холбогдуулан ШӨХТГ-аас "Шилэн СӨХ" хөтөлбөр боловсруулан  хэрэгжүүлэхээр болсон тухай өнөөдөр өөрийн байрандаа мэдээлэл хийв.

ШӨХТГ-аас боловсруулсан "Шилэн СӨХ" хөтөлбөр нь орон сууцны айл өрхүүдийн амьд харилцаа үүсгэх facebook группийг бий болгож буйгаараа онцлогтой. СӨХ болгонд  ийм фэйсбүүк групп ажиллуулснаар  СӨХ-ны хурлаа зохион байгуулах, хүсэлт, гомдлоо шууд гаргах гээд СӨХ, оршин суугч, иргэдийн харилцааг ойртуулах боломжтой болох юм. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ