Нийслэл гэрэлтүүлгийн урсгал зардалд жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулдаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Австрийн хөрөнгө оруулалтаар тус дүүрэгт дахин 7-8 мянган гэрэлтүүлэг нэмэхээр болсон байна. Ингэснээр гэрэлтүүлэг 70 хувьд хүрэх боломжтой гэдгийг албаныхан хэлж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд зам талбайн нийт 56 мянган гэрэлтүүлэг байдаг аж. Үүний 10648 нь СХД-ийн нутаг дэвсгэрт бий бөгөөд энэ нь дүүргийн нутаг дэвсгэрийн 40 хувийг хамардаг байна.
Улаанбаатар хотын хэмжээнд зам талбайн нийт 56 мянган гэрэлтүүлэг байдаг аж. Үүний 10648 нь СХД-ийн нутаг дэвсгэрт бий бөгөөд энэ нь дүүргийн нутаг дэвсгэрийн 40 хувийг хамардаг байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр ярихдаа, “Нийслэлийн төв зам, гудамж, гэр хорооллын гудамж талбайг бүрэн гэрэлтүүлэхэд 90 мянган гэрэлтүүлэг шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 56 мянга буюу 72 хувийг нь гэрэлтүүлгээр хангаад байгаа. Цаашдаа 100 хувьд хүргэнэ” хэмээв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хүйтний улирал эхэлж, эрт харанхуй болдог цаг ирж байна. Гэр хорооллын болон төв гудамж, талбайн гэрэлтүүлэг, гэрээтэй компаниудынхаа гүйцэтгэлийг шалгаад асахгүй байгаа гэрлийг нь асдаг болгох хэрэгтэй. Гэрэлтүүлэг дээр онцгой анхаарах хэрэгтэй. Улсын нийслэл хотын бүхий л өнцөг булан бүрт гэрэлтүүлэг байх ёстой. Гэрэлгүй гудамжинд хулгай, дээрэм гардаг. Иргэд, хүүхдүүд аюулгүй зорчих, гэмт хэргийн гаралт буурахад гэрэлтүүлэг онцгой ач холбогдолтой учир УБЗАА онцгой анхаарч ажиллах хэрэгтэй” хэмээн холбогдох албаныханд үүрэг өглөө.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд зам, гудамж, талбайн гэрэлтүүлгийн урсгал зардалд жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулдаг байна