Ирэх онд 42 тэрбум төгрөгийн тендер зарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 13:32:46

Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагаа нь 2016 онд төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын 42 тэрбум төгрөгийн 2166 тендэр зарлахаар төлөвлөж байгаа бөгөөд тендэрт хэрхэн оролцож хамтран ажиллах талаар хувийн хэвшлийн байгууллагуудад сургалт явууллаа.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд сургалтанд хамрагдсанаар ирэх оноос хэрэгжиж эхлэх цахим тендерийн системд бүртгүүлж, нууцлалын кодоо авч байгаа бөгөөд хамрагдаагүй аж ахуйн нэгжүүд тендерт оролцох боломжгүй гэнэ.  Худалдан авах ажиллагааны тендэр 100 хувь цахим шилэн болсноор цаас цаг хугацааг хэмнэх хүний хүчин зүйлийн оролцоог багасгах хардлага сэрдлэгээс ангид оролцогч захиалагч хоёрын дунд итгэлцэл бий болох зэрэг олон ач холбогдолтой ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ