Энэ оны эхний найман сард Орхон аймагт 765 шинэ ажлын байр бий болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-09-13 10:05:54
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэдээлэл хийлээ. Энэ оны эхний найман сарын байдлаар Орхон аймагт 1455 ажлын байр бий болсны 765 нь шинэ ажлын байр байна. Энэ нь худалдаа, үйлчилгээ, боловсруулах салбарт бий болжээ.
Тус газар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 35-аас дээш насны хувиараа хөдөлмөр эрхлэгч 55 иргэнд хоёр жилийн хугацаатай 162 сая төгрөгийн зээл олгож 118 иргэнийг ажлын байраар хангажээ.
Мөн Баян-Өндөр, Жаргалант сум, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хот тохижуулах газар ажилгүй 130 иргэнийг хог, хаягдал, суваг, шуудуу  цэвэрлэх түр ажлын байраар ханган  18.2 сая төгрөгийн цалин, урамшуулал, олгосон байна.
Түүнчлэн ахмадуудыг ажлын байраар хангах хөтөлбөрийн хүрээнд 29 ахмад төрийн захиргаа, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч 12.3 сая төгрөгийн цалин авчээ.
Харин хувиараа хөдөлмөр эрхэлдэг таван ахмадын төслийг дэмжиж хоёр жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр 15 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосноор  зургаан ажлын байр шинээр бий болсон гэж мэдээллээ.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 19 иргэнд 55 сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгож шинээр 28 ажлын байр, малчин зургаан өрхөд 81 толгой мал худалдаж авахад нь зориулж 27 сая төгрөгийн санхүүжилт олгож 12 иргэнийг  ажлын байртай болгосон гэж ХХҮГ-ын мэргэжилтэн Б.Ганцэцэг ярилаа.
 
Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ