Нөгөөдрөөс халаалт өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-09-12 23:46:00
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд нөгөөдрөөс халаалт өгнө. Гэхдээ эхний ээлжинд аймгийн төвийн ЕБС, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцнуудад  халаалт өгч, ирэх сарын нэгнээс ААН, албан байгууллагуудыг нэгдсэн халаалалтад холбох юм. "Дорнод НАА" компани халаалт дулаан тавих бэлтгэл ажлыг бүрэн хангасан гэв.
Тус аймгийн төв Чойбалсан хотын хувьд бусад орон нутагтай харьцуулахад төвлөрөл ихтэй, аймгийн төвийн нийт айл өрхийн тал хувь нь орон сууцанд амьдардаг онцлогтой.
Дашрамд дуулгахад, тус аймгийн цахилгаан эрчим хангамжийн хувьд “ДБЭХС” ХК сүүлийн жилүүдэд зүүн бүсийн аймгуудаас гадна уул уурхайн томоохон компаниудыг цахилгаан эрчим хүчээр хангахын тулд өнгөрсөн жилүүдэд бүх хүчин чадлаа шавхан ажилласан. Энэ жил ч хүчин чадлаасаа давсан ачаалал үүрч өвөлтэй золгох гэж байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ