БНАЛАУ-ын Эрүүл мэндийн сайд Др.Бүнконг Сихавонгийг хүлээн авч уулзлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс (БНАЛАУ)-ын Засгийн газар хоорондын 11 дүгээр ээлжит хуралдаан өчигдөр амжилттай болж өндөрлөсөн билээ. Өнөөдөр /2018.12.04/ Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг БНАЛАУ-ын Эрүүл мэндийн сайд, Комиссын Лаосын хэсгийн дарга Др.Бүнконг Сихавонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтад УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва, Б.Ундармаа нар оролцлоо.
2391 өдөр