Далан сувгийн орчимд зөвшөөрөлгүй барьсан барилгаас үүдэн авто замд эвдрэл үүсчээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлд хотод орсон хүчтэй, аадар борооны улмаас авто замын зорчих хэсэг эвдэрч, тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Монелийн уулзвараас, Дарь эхийн зам хүртэлх Гадна тойруугийн 3 дугаар хэсгийн замын нөхцөл байдал, хийгдэж байгаа засварын талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газраас ажлын хэсэг гаран ажиллаж байна.
2569 өдөр