Эх орондоо ирэх хүсэлтэй 6000 гаруй иргэн байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын
45 улсаас 6315 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Тэдгээрээс эрүүл
мэндийн шалтгаантай 84 иргэн, 271 ахмад настан, 32 жирэмсэн эмэгтэй, 378
орон байрны асуудалтай иргэн, 811 оюутан, санхүүгийн хүндрэлтэй байгаа
4000 орчим иргэн байгааг УОК-ын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тэмдэглэв.
1881 өдөр