Хувьцаат компаниудын үнэт цаасны ангиллыг шинэчлэн тогтоов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж Үнэт цаасны бүртгэлийн журмын дагуу бүртгэлтэй хувьцаат компанийн үнэт цаасны ангиллыг шинэчлэн тогтоолоо.  
Тодруулбал, үнэт цаасны I дүгээр ангилалд "Түмэн шувуут", Монос хүнс", "Хөвсгөл алтан дуулга" ХК-иуд шинээр дэвшин оров. Бүртгэлийн II дугаар ангилалд "Инвескор ББСБ", "Тээвэр-Дархан", "Монгол даатгал", "Монгол шевро", "Нэхээсгүй эдлэл" ХК зэрэг компани шинээр орлоо.
Үнэт цаасны I дүгээр ангилалд "Түмэн шувуут", Монос хүнс", "Хөвсгөл алтан дуулга" ХК-иуд шинээр дэвшин оров.

Харин бүртгэлийн II дугаар ангиллаас "Мерекс", "Нако түлш", "Ногоон хөгжил үндэсний нэгдэл", "Хөх ган" ХК-иуд ангилал буурч III дугаар ангилалд оров.
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудыг үйл ажиллагаа, ашиг, орлого, үнэт цаасны арилжааны идэвх, компанийн засаглал зэргээр ангилдаг. Дээрх үзүүлэлтүүдээр тэргүүлэгч компаниудыг I дүгээр ангилалд хамруулдаг.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    