ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ
Хөвсгөл аймаг Жалханз Гэгээний хүрээ
 Хөвсгөл аймаг Жалханз Гэгээний хүрээ. / Бүрэн хааны хүрээ./ Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны томоохон хурал номын газар болох Жалханз гэгээний хүрээ нь одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын нутагт сумын төвөөс урагшаа 13 км зайд Гурван модны хонхор гэдэг газар суурьшиж байжээ.Нутгийн ардын аман мэдээлэл, түүхийн янз бүрийн баримтуудад тэмдэглэгдэн үлдсэнээр бол Жалханз гэгээний хүрээ нь 1872 онд шавыг нь тавьж, 1873 онд чогчин дуганыг барьж эхлээд 1876 онд аравнайлснаар тус хүрээ хийдийн түүх эхэлжээ.Тус хүрээний энэхүү анх шав тавьсан газар нь одоогийн Хөшөөтийн барчин хэмээх газар бөгөөд үүнээс хойш тухайн цаг үеийн нөхцөл шаардлагаас шалтгаалж одоогийн Арбулаг сумын Үзүүрхад, Цагаан уул сумын Сангийн далай, Гандан нуур зэрэг газруудаар нүүдэллэн суурьшиж яваад 19-р зууны сүүлчээр энэхүү Гурван модны хонхорт төвхөнжээ. Гэгээний лүрээ 1930-аад оны үед 20 шахам сүм дуганатай, 4 талдаа тойрсон 12 хүрд , хойд талдаа төвлөрсөн 3 том суваргатай, 300-аад лам байнга суудаг халхын шарын шашны дунд зэргийн хүрээ байжээ.
1567 өдөр