Яам, агентлаг, аймгийн гадаад харилцаа хариуцсан ажилтнууд мэдлэгээ зузаатгав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2013 оны 169 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яам, агентлаг болон аймгийн гадаад харилцаа хариуцсан ажилтнуудад гадаад бодлого, үйл ажиллагаа, нэгдсэн зохицуулалт, дэг жаягийн талаар мэдээлэл, зөвлөмж өгөх зорилгоор өчигдөр ГХЯ-нд сургалт-семинар зохион байгуулав.
2129 өдөр