Монгол, Сингапурын худалдааны эргэлт 176.8 сая ам.долларт хүрчээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зорилгоор Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Сингапур Улсад cуугаа Элчин сайдын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Сингапурын Бизнесийн Холбоо хамтран “Монгол-Сингапурын бизнес вебинар”-ыг өнөөдөр зохион байгуулав.
1324 өдөр