Ханхонгор суманд "Монголын нүүдэлчдийн нэг өдөр" арга хэмжээ зохион байгуулав
Өмнөговь/МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутагт 3 дахь жилдээ зохион байгуулсан "Монголын нүүдэлчдийн нэг өдөр" арга хэмжээ энэ сарын 5-нд Мандах багийн төвд боллоо. Уг арга хэмжээг нь малчдын холбоотойгоо хамтран малчид өөрсдөө оролцож, зохион байгуулдгаараа онцлог юм. Энэ удаагийн арга хэмжээг Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ -аас ивээн тэтгэж, Монгол говь нүүдэлч малчдын холбоо, Бэлчээр ашиглалтын ногоон алт төслөөс зохион байгууллаа.
2527 өдөр