А.С.Пушкины нэрэмжит шагналт, гавьяат багш Д.Батчулуун үзэсгэлэн гаргав
Ховд Их Сургууль түүхт 40 жилийн ойн баяраа
угтан томоохон ажлуудыг эхлүүлээд байгаа. Үүний нэг нь эрдэмтэн багш нарын
цуврал бүтээлийн үзэсгэлэн юм. Энэ сарын 20-ны өдөр дөрөв дэх буюу Монгол Улсын
Гавьяат багш, ХИС-ийн зөвлөх профессор Харуулчин овгийн Дагдангийн Батчулууны
сургалт, эрдэм шинжилгээний бүтээлийн үзэсгэлэнг үр хүүхэд, хамаатан садан,
эрхэм шавь нар, мөр зэрэгцэн ажиллаж байсан эрдэмтэн багш нарын талархлын үг,
дурсамжит яриан дор өргөн дэлгэр зохион байгууллаа.
2371 өдөр