Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын “МАНАЙ УВС” үйл ажиллагааны хөтөлбөрийг дэмжих, Голомт банкны бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж хамтран ажиллах санамж бичигт талууд өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлт, ХХҮХ-ийн дарга Д.Цогт-Очир, Голомт банкны сувгийн удирдлагын газрын захирал У.Хосжаргал, Голомт банкны эрсдлийн удирдлагын газрын захирал А.Энхбаяр, Голомт банкны Увс салбарын захирал Д.Өнөрцэцэг нар оролцсон юм.
2864 өдөр