Сайн суралцаж байгаа оюутан, сурагчдад тэтгэлэг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-11-13 17:43:37
Увс /МОНЦАМЭ/. Ховд аймагт суралцаж буй Увс аймгийн харьяат оюутан, сурагчдын нийгмийн баталгааг дэмжих, сурах идэвхийг дээшлүүлэх, сурах сэдэл тэмүүлэл бий болгох, сурлага, урлаг спортоор гаргасан амжилтыг нь үнэлэх зорилгоор аймгийн Засаг даргын болон сумдын Засаг даргын нэрэмжит тэтгэлэг олгохоор болсон байна.
Энэхүү тэтгэлэгт Ховд их сургуульд бакалаврын чиглэлээр суралцаж буй оюутнууд болон магистрант, Хөгжил политехник коллежид дипломын боловсрол эзэмшихээр сурч байгаа суралцагч, мөн Ховд аймгийн ЕБС-д сурч буй сурагчид хамрагдах боломжтой байна. Материалыг энэ сарын 29 хүртэл хүлээж авах бөгөөд нийтдээ 40 оюутанд 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор төсөвлөжээ.
10 сая төгрөгийн сантай уг тэтгэлэгт уралдаанд оролцогч нь сургуулийн тодорхойлолт, дүнгийн хуулбар, амжилт гаргасныг нотлох баримт бичиг зэрэг материалыг бүрдүүлэх ёстой аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ