Аймгийн ИТХ-ын нэгдсэн хуралдаан ирэх сарын 4-5-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-11-16 17:48:43
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж зарим асуудлыг шийдвэрлэсэн байна. Тухайлбал, аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн VI хуралдааныг ирэх сарын 4-5-ны өдрүүдэд хуралдуулахаар товложээ.
Мөн 2018-2021 он хүртэл хэрэгжих “Зоорь”, “Хүлэмж” дэд хөтөлбөрүүдийг авч хэлэлцээд тэргүүлэгчдээс гаргасан тодорхой саналуудыг тусган сайжруулж, дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр хойшлуулсан байна. Тэрчлэн аймгийн ЗДТГ-ын мэдэлд байдаг 10 сая төгрөгийн балансын үнэтэй 30 квт-ын дизель станцыг таван сая төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаагаар худалдахаар болж, Ховд сумын ЗДТГ-ын хүүхдийн тоглоомын талбай, бохир соруулах автомашиныг тус сумын Хүүхдийн цэцэрлэгт балансаас балансад шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ удаад тэргүүлэгчид 70 гаруй хувийн ирцтэйгээр хуралдсан байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ