БНСУ Монголд 300 мянган ам.долларын үнэ бүхий оношлуур хандивлалаа
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ цар тахлын эсрэг хамтын хүчин чармайлт гаргах, бүс нутгийн орнуудынхаа дунд эмнэлгийн хэрэгслийн нөөц бий болгох, хуваалцах төслийнхөө хүрээнд Монгол Улсад 300 мянган ам.долларын үнэ бүхий коронавирусний оношлуур хандивлалаа гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам мягмар гарагт мэдээлэв.
983 өдөр