Уганда “COVAX” хөтөлбөрийн хүрээнд вакцин хүлээн авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
anudaritsagaan@gmail.com
2021-09-07 10:52:02

КАМПАЛА. /Xinhua/. Уганда “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах “COVAX” хөтөлбөрийн хүрээнд “Moderna” компанийн 647080 тун вакциныг даваа гарагт хүлээн авчээ.


Тус улсын Эрүүл мэндийн сайд Жейн Рут Асенг АНУ-аас вакцин хүлээн авсан талаараа “Twitter” хуудсандаа нийтэлж,  улс даяар вакцинжуулалтыг эрчимжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.


"Даваа гарагт ирсэн “Moderna”-гийн вакцинаар “COVID-19” эсрэг вакцины эхний тунд хамрагдаагүй хүн амыг эн тэргүүнд дархлаажуулах болно" гэж Ж.Асенг онцолсон байна. Мөн тэрбээр, “Pfizer”-ийн 1.6 сая тун вакциныг энэ сардаа багтаан хүлээн авна гэдгийг нэмж хэлэв.


Угандагийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, одоогийн байдлаар нэг сая гаруй хүн вакцины эхний тунг хийлгэсэн бол 431 655 хүн вакцинд бүрэн хамрагдсан байна.


Түүнчлэн тус улс нийт хүн амынхаа тал орчим хувь буюу 22 сая иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар зорьж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ