“Булган марафон-2017” гүйлтийн тэмцээн боллоо
Булган /МОНЦАМЭ/ “Булган марафон-2017” хагас марафон гүйлтийн тэмцээн Булган суманд болж, Орхон, Тэшиг, Хангал, Сайхан, Хишиг-Өндөр сум, аймгийн төвийн 50 байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Нийтдээ 1167 тамирчин Цогт хунтайжийн талбайгаас гарч уралдан барианд оржээ. Тэмцээн 4 насны ангилалаар эрэгтэй, эмэгтэй 1500-8000 метрийн зайн уралдаанаар болсон юм.
3109 өдөр