Архангай аймагт халамжийн тэтгэвэрт 2030 иргэн хамрагддаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд нийгмийн халамжийн үйлчилгээ авдаг иргэдийн тоон судалгааг гаргасан байна. Оны эхний 3 сарын байдлаар халамжийн тэтгэвэрт 2030 иргэн хамрагдаж 811 гаруй сая төгрөгийг зарцуулжээ. Үүнд хөдөлмөрийн чадвараа 50-69 хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй 914 иргэнд 360 гаруй сая, 70-аас дээш хувиар алдсан 1116 хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 450 гаруй сая төгрөгийн өгчээ.
Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу буюу ХБИ-д олгогддог орон сууцны хөлс, түлшний үнэ, 18 хүртэлх насны ХБХ-үүдийн дотоодод хийлгэсэн протезийн үнэ, ортопед, тэргэнцэр гэх мэтчилэн чиглэлээр олгогдож байгаа хөнгөлөлт тусламжинд 235 иргэний хамруулж 35 гаруй сая төгрөгийг зарцуулсан тоон мэдээлэл байна.
Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгосон иргэдийн тоог харахад он гарсаар 1, 2, 3-р сард шинээр тогтоолгосон болон хугацаа сунгасан иргэдийн тоо буурсан үзүүлэлттэй байна.

Б.Гэрэлт-Од