Шалгалтаар 9 орон тоог нөхөхөөр болжээ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулж 9 орон тоог нөхөхөөр болсон байна.
Энэхүү шалгалтанд 57 хүн оролцож, түшмэлд 43, туслах түшмэлд 14 хүн өрсөлдсөнөөс 17 хүн тэнцсэн аж. Нийт 12 сул орон тоо зарласнаас 9 орон тоог нөхөхөөр болсон байна.
Шалгалтыг ерөнхий мэдлэг, Ур чадварын түвшин тогтоох, мэдлэг хандлага, зан үйлийг тодорхойлох гэсэн 3 үе шаттайгаар зохион байгуулжээ. Мөн шалгалтыг ил тод, шударга зохион байгуулах зорилгоор Өмнөговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүд зохион байгуулагч, хянагчаар ажилласан байна.
2943 өдөр