Олон Улсын тэмцээний шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-19 14:15:55
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газрын харъяа “Улаан ирвэс” боксын клубын тамирчин Б.Хонгорзул Олон Улсын тэмцээний шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарч бүсийн эзэн болжээ.
Гадаадын 5 орныг дамжин тоглож, Олон улсын тэмцээнд оролцсон эл явдал нь Монгол Улсын боксын спортын түүхэнд анх удаа болж буйгаараа онцлог үйл явдал болж байгаа ажээ. Тус тэмцээнд Буриад Улсын гавъяат дасгалжуулагч, Хөдөлмөрийн гавъяаны улааг тугийн одонт, Спортын мастер Г.Ганхуяг дасгалжуулагчтай Н.Бүрэнчимэг, О.Есүгэн, Б.Хонгорзул нарын гурван тамирчин  охид яваад ирлээ.
Тэд Ирланд Улсад болсон тэмцээнээс хоёр алт, гурван мөнгөн медаль, Сэрбийн тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл, Ирландын Дублин хотноо зохиогдсон Олон Улсын "А" зэрэглэлийн тэмцээнээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж тамирчин Б.Хонгорзул шилдэг эмэгтэй тамирчны бүсийн эзэн болсон байна. Боксын чадварлаг тамирчдаа аймгийн Биеийн тамир спортын газрын хамт олон угтан авлаа.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ