Насанд хүрэгчид бичиг үсэг сурахад гар утас эерэг нөлөө үзүүлж байна
Хэнтий /МОНЦАМЭ/. Албан бус боловсролын төв гэх их айл үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой 2017 онд тохиож байна. Энэ байгууллагын салбар болох Хэнтий аймгийн "Насан туршийн боловсрол"-ын төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авахаар захирал Г.Дашдаваатай уулзаж ярилцлаа.
Насан туршийн боловсролын төв нь Хэнтий аймгийн төвд 10 хүний орон тоотой, сумдад сургуулиудаа түшиглэсэн тус бүр нэг багштайгаар үйл ажиллагаа явуулж байна. Сургуулиас завсардсан, бичиг үсгийн боловсролгүй иргэдэд боловсрол олгох зорилготой энэхүү байгууллага сум орон нутаг, багуудын нийгмийн ажилтнаар дамжуулан сургалтад хамрагдах хүүхэд, насанд хүрэгчдийн судалгааг авсны дагуу өдрийн бус ангиар бага, дунд, бүрэн дунд боловсролыг олгодог аж.
2959 өдөр