Монголын бөхчүүд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван хүрэл медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-30 10:37:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Казахстан Улсын нийслэл Астана хотод болсон казах күресийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид гурван медаль хүртсэн байна.

Олон улсын хэмжээний мастер, улсын начин Б.Серик -100 кг, улсын начин Д.Анар +100 кг, аймгийн хурц арслан У.Береке үнэмлэхүй жинд тус тус хүрэл медөль хүртэж, улсынхаа төрийн далбааг Астанагийн тэнгэрт мандуулжээ.

Харин 82 кг жинд барилдсан спортын мастер Ц.Даваабат, 90 кг жинд барилдсан спортын мастер Б.Бат-Эрдэнэ нар медальт байранд шалгарч чадаагүй байна. 


Ө.Нурболат 

Холбоотой мэдээ