Тогтмол орлогогүй өрхийг малжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-30 00:36:22
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тогтмол орлогогүй зарим өрхийг амьжиргааны эх үүсвэртэй буюу малтай болгоно хэмээн тусгажээ.
Засаг дарга ийнхүү өөрийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлаа бодит болгон хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэрээр энэхүү ажлаа сумынхаа сайн малчидтай хамтран хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаа сумынхаа “Улсын сайн малчин” Н.Балдоржтой хамтран “Баянцогт” 2-р багийн иргэн С.Батмөнхийг малжуулсан байна. Сайн малчин Н.Балдорж өөрийн мал сүргээсээ 25 толгой бог мал тасалж, иргэн С.Баянмөнхөд хандивласнаар сумын нэгэн өрх өөрийн гэсэн өмчтэй болжээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ