“Ая эгшгийн зургаан жигүүр” өсвөрийн ардын хөгжимчдийн уралдаан боллоо
Ховд/МОНЦАМЭ/ Монголын хүүхдийн ордны 60 жилийн ойн хүрээнд зохиогдож буй “Ая эгшгийн зургаан жигүүр” өсвөрийн ардын хөгжимчдийн уралдааныг Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгууллаа. Хоёр жилд нэг удаа уламжлал болгон явуулдаг уг наадам 1-5, 6-9, 10-12 дугаар анги гэсэн ангиллаар морин хуур, шанз, ятга, ёочин хөгжмийн төрлүүдээр явагдаж нийт 32 өсвөрийн хөгжимчид авьяас билэгээ сорин өрсөлдлөө.
2813 өдөр