Наранбулагт “Дээлтэй Монгол” тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-03-13 19:03:36
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас зарласан “Монгол өв уламжлал ёс заншлаа дээдлэе” аяны хүрээнд Наранбулаг сумын ЕБС-иас “Дээлтэй Монгол” арга хэмжээг зохион байгуулж, үүндээ сумынхаа төрийн болон төрийн бус байгууллагууд, багуудаа оролцуулсан байна.
Энэ үеэр шагайн харваа, танин мэдэхүйн “Алтан хонх” тэмцээн, товч зангидах, ботго торомны ногт зангидах, гэрийн даалгавар, Монгол дээлтэй гэр бүл шалгаруулах зэрэг тэмцээн уралдаан зохиогджээ. Энэхүү арга хэмжээнд сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон тэргүүлж, Цэцэрлэг болон ЗДТГ-ын хамт олон удаалсан байна.
“Монгол өв уламжлал ёс заншлаа дээдлэе” аянд тус сумын хүүхэд залуучууд, ард иргэд идэвх санаачлагатай оролцсон бөгөөд монгол өв уламжлалаа үр хойчдоо өвлүүлэн үлдээхэд ихээхэн түлхэц өгсөн ажил болжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ