ХСҮТ-ийн эмч нар элэгний хавдрын сэжиг бүхий дөрвөн тохиолдлыг илрүүлжээ
Архангай /МОНЦАМЭ/. “Элэгний эмгэггүй Архангай” төслийн хүрээнд ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эмч Н.Юмчинсэрчин, Ч.Мөнхзаяа, Б.Минжүүр нар Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт энэ сарын 3, 4-ний өдрүүдэд ажиллалаа. Эмч нар хоёр өдрийн хугацаанд ажиллахдаа 150 хүнд элэгний В, С вирусын эмчилгээний дараах хяналтын үзлэг хийж, нойр булчирхайн хавдрын хоёр, элэгний анхдагч хавдрын 4 сэжиг бүхий тохиолдлыг илрүүлж, мөн элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай хоёр хүнд зөвлөгөө өгсөн юм.
2765 өдөр