Б.Азжаргалыг аймгийн Засаг даргад томилуулахаар Ерөнхий сайдад уламжиллаа
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын найм дахь
удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өнөөдөр морин цагт эхэллээ. Тус хуралдаанаар аймгийн ИТХ-ын дарга, Засаг
дарга, бүлгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэх
асуудлын дарааллаар аймгийн засаг даргад нэр дэвшүүлэхийг хэлэлцэв. МАН-ын
хорооны найм дугаар хуралдаанаас Б.Азжаргалыг
аймгийн засаг даргад нэр дэвшүүлэхийг дэмжиж анхдугаар хуралдаан орууллаа.
1843 өдөр