Дэлүүн сум Нутгийн удирдлагын ордонтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-03 12:30:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд Нутгийн удирдлагын ордны шинэ барилга ашиглалтад орлоо.

1974 онд баригдсан хуучин конторын барилга нь ашиглалтын хугацаа дуусч, нурах эрсдэлтэй байсан тул 2016 онд Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр хаасан байна. Улмаар сумын захиргаа 3 жил гаруйн хугацаанд зориулалтын бус байранд төрийн үйлчилгээ үзүүлж иржээ.

Тийм учраас орон нутгийн төсвийн 700 сая төгрөгөөр ажилчдын 15 өрөө, хурлын танхим, ариун цэврийн өрөө бүхий 2 давхар тус барилгыг “Лаулау” компаниар бариулж ашиглалтад оруулсан нь энэ аж.

Нутгийн удирдлагын ордны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан, ИТХ-ын төлөөлөгч Д.Бауыржан, аймгийн ЗДТГ-ын дарга Х.Тилеген нарын албаны хүмүүс оролцож, сумын иргэдэд баяр хүргэлээ. 

Холбоотой мэдээ