Гэмт хэргийн улмаас улс болон иргэдэд 1235.3 сая төгрөгийн хохирол учирчээ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээгээр энэ оны эхний 9 сард 349 гэмт хэрэг гарч, 245 хүн гэмт хэрэгт холбогдсон байна. Үүний дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 100, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 182, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 21, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 23, бусад 23 гэмт хэрэг гарсан байна.
1749 өдөр