Баян-Өлгийд өндөгний нийлүүлэлт тасарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-21 20:44:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан орон нутагт зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт тасраад байна.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн зах, хүнсний дэлгүүр, супермаркетуудад өндөг тасарчээ. Харин өндөг худалдаж буй хэдэн цэг үнээ нэмж, 1000 төгрөгөөр борлуулж байгаа.

Энэ төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт хэзээ хэвийн болох нь хараахан тодорхойгүй байна.   

Холбоотой мэдээ