Булган аймагт долоон аймгаас оторчид иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-21 20:40:03

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт Баянхонгор, Өвөрхангай, Архангай зэрэг долоон аймгийн 12,6 мянган мал өвөлжиж байна. Нийтдээ 105 өрхийн 623 иргэн малтай нүүдэллэн ирсэн гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар мэдээллээ.

- Отор нүүдэлтэй холбоотойгоор Засгийн газраас отрын малчдыг тав тухтай өвөлжүүлэх шийдвэр гарсан. Малчид заасан газар буухгүй байх, үндсэн малчдын өвөлжөө, хаваржаан дээр нутаглах, бэлчээрийн талхагдал үүсгэх зэрэг маргаан гарч байна. Зарим аймгийн удидлагатай гэрээ байгуулах ажил зохион байгуулж байгаа. Саяхан манай аймгийн болон Өвөрхангай аймгийн Засаг дарга нар гэрээ байгуулж, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, оторчдод эрүүл мэндийн үйчилгээ үзүүлэх зэрэг асуудлыг хамтран шийдвэрлэхээр боллоо. Мал, тэжээвэр амьтны жилийн эцсийн тооллогоор отрын малын тоог бүрэн гаргана гэж тус газрын мал аж ахуйн албаны дарга М.Жавзандолгор ярилаа.

Холбоотой мэдээ