"Барселона"-тай хийсэн Мессигийн анхны гэрээ 965 мянган ам.доллароор зарагджээ
ЛОНДОН, 2024 оны тавдугаар сарын 18 /AP/. Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси Испанийн “Барселона” клубтэй байгуулсан анхныхаа гэрээг салфеткан дээр бичиж байсан бөгөөд уг салфетк дуудлага худалдаагаар 762.4 мянган фунт стерлинг буюу 965 мянган ам.доллароор зарагджээ. Энэ тухай Их Британийн дуудлага худалдааны “Bonhams” ордон мэдээллээ.
412 өдөр