Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн од Алекс Морган зодог тайлна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 6 /skysport/. Олимпын аварга, ДАШТ-ий хошой аварга Америкийн хөлбөмбөгчин Алекс Морган зодог тайлж байгаагаа зарлалаа. Энэ тухай АНУ-ын Хөл бөмбөгийн холбооны хэвлэлийн алба мэдээлэв.
А.Морган “Сан-Диего” багт тоглодог бөгөөд сүүлчийн тоглолтоо есдүгээр сарын 9-нд "Портленд" багтай хийнэ.
“Би энэ багт өсөж өндийсөн, энэ бол миний хувьд хөл бөмбөгөөс илүү чухал зүйл байлаа. Энэ бол нөхөрлөл, бие биенээ үргэлж хүндэтгэн дэмжсэн, эмэгтэйчүүдийн спортод дэлхийн хөрөнгө оруулалтыг тасралтгүй татахыг эрэлхийлсэн он жилүүд байсны дээр талбай дээр болон түүний гадна амжилтад хүрэх чухал мөчүүд байлаа. Би 15 гаруй жил энэ багийн тэмдгийг зүүсэндээ үнэхээр бахархаж байна" гэж тэрбээр хэлжээ.
Өдгөө 35 настай Морган, АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд 224 тоглолтод оролцож, 123 гоол оруулжээ. Хоёр удаа АНУ-ын оны шилдэг тамирчин болж, тоглогчдын холбооноос гаргасан хувилбараар зургаан удаа дэлхийн бэлгэдлийн багт багтаж байсан юм.