Францад шашны ёслол үйлдэхийг зөвшөөрнө
МОСКВА. /РИА Новости/. Францад коронавирусний цар тахлын улмаас цуцлаад байсан шашны ёслолын арга хэмжээг явуулахыг эрх баригчид зөвшөөрнө. Иргэд нэг метрийн зай барих, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх журмыг дагаж мөрдсөн тохиолдолд шашны ёслол үйлдэх боломжтой хэмээн Францын Дотоод хэргийн сайд Кристоф Кастанер мэдэгджээ.
1857 өдөр