Хэдэн зуун сэтгүүлчийг мөшгөж байсан хэмээн сэжиглэжээ
БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Аргентины Холбооны тагнуулын агентлагийн эрхлэгч Кристина Кааманьо тус улсын Ерөнхийлөгч асан Маурисио Макригийн Засгийн газрын гишүүдийг болон түүний үед байсан удирдлагыг 400 гаруй сэтгүүлчийг мөрдөж, мөшгөсөн хэмээн сэжиглэж, тэдний эсрэг прокурорын газар гомдол мэдүүлжээ. Энэ тухай Аргентин дахь Олон улсын сэтгүүлчдийн холбоо өнгөрсөн ням гарагт мэдээлсэн байна.
1842 өдөр