Хоёр талын уулзалтыг зохион байгуулах асуудлаархи зөвлөлдөөнийг Умард Солонгосын тал зогсоосон ажээ
ВАШИНГТОН. /ТАСС/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын нээлтэд хүрэлцэн ирсэн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенс болон Умард Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны улс төрийн товчооны орлогч гишүүн, тус улсын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ёо Жо нарын олимпийн наадмын эхний өдөр болох ёстой байсан уулзалтыг зохион байгуулах асуудлаархи зөвлөлдөөнийг Умард Солонгосын эрх баригчид зогсоосон байна. Энэ тухай “Вашингтон Пост” сонины мэдээлснийг “ТАСС” агентлаг уламжлав.
2695 өдөр