Coca-Cola компани анх удаа согтууруулах ундаа худалдаанд гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-29 11:46:22
МОСКВА.  /РИА Новости/. Coca-Cola компани анх удаа согтууруулах ундаа худалдаанд гаргажээ. Энэ тухай “The Japan Times” сонин мэдээлэв.  
 
“Lemon-Do” нэртэй уг нимбэгний амттай хийжүүлсэн ундааны согтууруулах бодисын хэмжээ нь 3-7 хүртэлх хувьтай бөгөөд Японы Кюсю арал дээр худалдан борлуулах аж.
 
“Lemon-Do” ундааг бүтээх санааг анх нимбэгний амтаараа алдартай ундаанууд байдаг Японы уушийн газруудаар явсны дараа гаргасан хэмээн тус ундааг боловсруулсан хүмүүс ярьсан байна.
 
Япон улсад гарсан Lemon-Do ундааг одоогоор тус компани хилийн чанадад худалдан борлуулах төлөвлөгөөгүй байна. Түүнчлэн бүтээгдэхүүний жорыг нууцалж байгаа аж.  
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ