Шигшээ тоглолтод Кливленд Кавальерс, Голден Стэйт Уорриорз багууд дахин шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
НЬЮ-ЙОРК. /АП/. Кливленд Кавальерс болон Голден Стэйт Уорриорз баг Америкийн NBA буюу Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тэмцээний шигшээ тоглолтод дөрөв дэх жилдээ дараалан шалгарсан тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлжээ.
Голден Стэйт Уорриорз багийн хувьд гурав дахь удаагаа аваргын цомыг гардан авахыг хүсэх бол Кливленд Кавальерсын хувьд 2016 онд авсан аваргын титмээ хамгаалахыг хүсэх нь тодорхой юм.
Тэдний эхний тоглолт Уорриорз багийн талбай болох “Оракль Арена”-д ирэх пүрэв гарагийн орой болно. Энэ нь Монголын цагаар баасан гарагийн өглөө хоёр багийн гал гарсан тоглолтыг үзэх боломжтой гэсэн үг юм.

Э.Хулан