Найруулагч Б.Балжиннямын шилдэг 5 киног Сахагийн үзэгчдийн хүртээл болгоно
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2022 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 2-ны хооронд ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсад Монголын кино урлагийн өдрүүдийг зохион байгуулж,энэ үеэр найруулагч Б.Балжиннямын «Мандухай сэцэн хатан», «Гарын таван хуруу», «Тань руу нүүж явна», «Сүүдэр», «Би чамд хайртай» зэрэг 5 кино Оросын үзэгчдийн хүртээл болгоно.
364 өдөр