"Холливуд Монголд" анхдугаар наадам тавдугаар сарын салхийг хагална
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо ирэх тавдугаар сарын 1-7-ны өдөр болох "Холливуд Монголд" олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмын тухай мэдээллийг "Хануй филм" студийн уран бүтээлчид сэтгүүлчдэд өглөө. "Apocalypto" киногоороо алдартай Руди Янгблад, "Game of thrones", "Marco Polo", "Warrior" киноны найруулагч Дэвид Петрарка, "Мулан", "Галзуу баян азиуд" "Нарниа" киноны найруулагч Тим Коддингтон, "The Meg" киноны жүжигчин Витаяа Пансрингарм зэрэг 16 алдартан Монголд ирэх болсон байна.
2296 өдөр