ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг шүтэж ирсэн төрийн үйлчилгээг хална
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх сарын 7-8-нд болох “Монголын Эдийн засгийн чуулган-2022”-ыг угтсан салбаруудын хэлэлцүүлэг үргэлжилж, өнөөдөр МҮХАҮТ-д “Төрийн бүтээмжийн сэргэлт” сэдвээр ээлжит хэлэлцүүлгийг ХЗДХЯ-наас зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нээж хэлэхдээ, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг хэсэг нь төрийн бүтээмжийн сэргэлт юм гэдгийг онцлов. Энэ нь төр өөрийнхөө төсвийн, хөрөнгө оруулалтынхаа, бүтэц тогтолцоо, менежентээ өөрчилснөөр төрийн бүтээмжийн сэргэлтийн нэг шинж тэмдэг гарч ирнэ гэдгийг тодотгов.
1185 өдөр