Атрын IV аяныг “Эх орны эрүүл хүнс” уриан дор зохион байгуулна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Атрын IV аян эхэлж байна. Засгийн газраас энэ удаагийн аяныг “Эх орны эрүүл хүнс” уриан дор зохион байгуулахаа мэдэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнийг хийж байна. Зөвлөгөөнийг Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нээж, яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Газар тариалангийн салбарын бодлого, зорилт, тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлэх арга зам”-ын талаар илтгэл тавьж байна.
1163 өдөр